|
Видео

Шинэ мэдээ

Монгол залуус Лондонд нэг сар бэлтгэл хийжээ

"Хоромхон" клубын тоглогч одоо 16 настай Г.Ганбаяр, "Эрчим" клубын тоглогч, 20 настай С.Гал-Эрдэнэ нар Англид 83-т эрэмбэлэгддэг хөлбөмбөгийн клубт нэг сарын бэлтгэл сургуулилт хийсэн талаар Лондоны төв хэвлэл "Дейли Мейл"-д онцолжээ.

Манай тамирчдын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвөл ногоон талбайд гарч чадаагүй байсан бөгөөд очсон эхний долоо хоногтоо мэргэжлийн тоглогчдын бэлтгэлдээ таарч тохирох гэж нэлээд хэцүү байсан аж. Гэвч хоёр долоо хоногийн дараа тамирчид шинэ бэлтгэл сургуулилтдаа дасан зохицсон байна.

Түүнчлэн "Дейли Мейл" сонинд "Хоромхон" клубын тоглогч Г.Ганбаярын хувьд өөрийн авьяас чадвараа харуулж, оролцон тоглосон хоёр тоглолтдоо хоёр удаа амжилттай дамжуулалт хийж, хоёр удаа гоол оруулсныг онцлоод түүнийг мэргэжлийнхний анхааралд өртсөн учир дараа жилээс мэргэжлийн багтай гэрээ байгуулж магадгүй гэжээ.

Мөн Г.Ганбаяр, С.Гал-Эрдэнэ нарыг мэргэжлийн клубийнхэн хүсэл мөрөөдлөө биелүүлж, мэргэжлийн хөлбөмбөгчин болох бүрэн боломж байгаа гэж ярьсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler