| |
Киргизийн Кумторын алтны ордыг Сентерра Голд компани эзэмшиж 700 тон алтыг нь үнэгүй шахам авчээ
Киргизийн Кумторын алтны ордыг Сентерра Голд компани эзэмшиж 700 тон алтыг нь үнэгүй шахам авчээ. Энэ компани Монголын Гацууртын ордыг ч эзэмшдэг. Ард иргэд нь эсэргүүцэж жагсаж тэмцэж эцэст нь ард түмэн нь засгийн газрынхаа эсрэг үймээн дэгдээхэд нь эхлээд босогчдын эсрэг генерал өөрийн биеэр очиход нь түүнийг ийм болтол зодсон нь ард иргэдийн бухимдалын дөнгөж эхлэл нь байлаа.
Улмаар ард түмэн зэвсэгт бослого гарган ЗГ-аа унагасан бөгөөд энэ ялалт хямд олдоогүй юм. Байгал Хөвсгөл нууртай ижил цэнгэг уст Иссык Куль нуурт 20 тонн цианит натри урсан орж, Кумторын хөндийн мөнх цаст гол горхи үгүй болон байгаль асар бохирдож хэдэн зуун хүний амиар ялалт иржээ. Америкийн цэргийн баазыг Киргизээс бүрмөсөн гаргаж чадсан юм
Сентерра Голд компани Кумторын ордод авлигач төртэй хуйвалдан шударга бус юм хийгээд байсан нь ард иргэдийг босоход хүргэсэн гэдэг. Монгол орны улс төр эдийн засгийн байдал яг л энэ замаар яваад байна даа