| |
Видео
Шинэ мэдээ
Сурагчийн дүрэмт хувцас 58-132 мянган төгрөгийн үнэтэй байна
Хүүхэд багачууд хичээл сургуульдаа орох дөхлөө. Жил бүрийн наймдугаар сарын дунд үеэс эхлэн хичээлийн хэрэгслээ бэлтгэхээр яарсан хүүхэд залуусын тоо эрс нэмэгддэг. Тиймээс эцэг эхчүүд болон оюутан, сурагчиддаа Сүхбаатар дүүргийн ЗДТГ, "Скайтел” групп, Монголын оюутны холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, "Global event” компани хамтран Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд зохион байгуулж байна.