|
Видео

Шинэ мэдээ

GPS төхөөрөмжтэй тохилог автобус үйлчилж байна

GPS төхөөрөмжтэй тохилог автобус үйлчилж байнаЗавхан аймгийн Улиастай хотод өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй /иргэд 400 төгрөг/-ээр тохилог автобусаар үйлчлүүлж байна.
 
Иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлыг хэмнэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд захын хорооллын иргэдэд хүрч үйлчилж байгаа билээ.  
 
Энэхүү "Автобус” дэд хөтөлбөрийн хүрээнд автобус бүрт байршлыг хянах GPS төхөөрөмж суурилуулж, автобусны буудлуудыг шинэчлэн сайжруулах ажлыг хийж байна. Мөн буудал бүрийн гэрэлт самбарт автобусны явах чиглэл, цагийн хуваарийг байршуулахтай холбогдуулан иргэдээс үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар санал авчээ.
 
Б.Мягмарсүрэн/Завхан/
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler