|
Видео

Шинэ мэдээ

“С.Зоригийн хэрэг” эцэс болов


 “С.Зоригийн хэрэг” эцэс болов
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр ийнхүү Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл шүүх  бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Улсын дээд шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг хөнгөвчилсөн байна. Тухайлбал Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын ялаас таван жилийн ял хөнгөлж, шийдвэрлэв. Т.Чимгээгээс мөн дөрвөн жилийн ял хасчээ. Ингэснээр бүгд 20 жилийн ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлэхээр боллоо. 

Ингэснээр "С.Зоригийн хэрэг” хэмээн нэрлэгдсэн хэрэг ийнхүү эцэс боллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler