|
Видео

Шинэ мэдээ

Г.ШИЙЛЭГДАМБА НАРЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ШҮҮЖ БАЙНА


Г.ШИЙЛЭГДАМБА НАРЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ШҮҮЖ БАЙНА
Cүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм.

Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үед нь 2015 оны 11-р сард ажлын өрөөнөөс нь  АТГ-ынхан баривчилан шалгаж байсан билээ. Тэрбээр 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдаж буй юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцож байна. Шүүх хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler