|
Видео

Шинэ мэдээ

То вангийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэнэ


То вангийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэнэ

Халхын хэцүү ван хэмээн алдаршсан То вангийн мэндэлсний 220 жилийн ой энэ жил тохиож байна. "Хэцүү" хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр ван 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг "Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 

То вангийн мэндэлсний 220 жилийн ойг энэ сарын 11-нээс 20-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв болон Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлэх ажээ. Ойг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.  Ойн хүрээнд Халхгол суманд баяр наадам зохион байгуулах бөгөөд Вангийн цагаан уулын тахилга, Их бурхантын тахилга, Их бурхантын сүмийн шав тавих ёслол, Түмэн адууны баяр, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler