|
Видео

Шинэ мэдээ

“Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах санал хүргүүлнэ


“Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах санал хүргүүлнэ
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож, тархалтыг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлын үеэр  ирэх наймдугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд байсан "Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг цуцалсан юм. Түүнчлэн Төв аймаг болоод Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохиогдох байсан "Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болов. Хотын дарга онцгой комиссын хурлын төгсгөлд Төвийн бүсийн наадмыг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй болсон талаар Засгийн газарт албан тоот явуулахыг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгаланд үүрэг болголоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler