|
Видео

Шинэ мэдээ

Төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийхээр болжээ


Төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийхээр болжээ

Төрийн албаны зөвлөл энэ оны гуравдугаар улирлаас эхлэн, бүх төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийн, шалган зааварлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Шалган зааварлах ажлын үеэр төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ажлын үр дүнг дээшлүүлэхээр хийж буй ажлууд, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй төрийн албан хаагчдын томилгоонд хяналт тавих юм байна.

Үүнтэй холбоотойгоор ойрын хугацаанд аймаг, орон нутаг болон төрийн захиргааны төв байгууллагуудад албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын ажил, үүргийг зохих хууль, журамд нийцүүлэхийг анхааруулж буй аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler