|
Видео

Шинэ мэдээ

ГССҮТ-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН : МАНАЙ ЭМНЭЛЭГИЙХЭН "ЭРДЭНЭЗУУ " ХИЙДЭД МӨРГӨӨД БУЦАХ ЗАМДАА ОСОЛДСОН


ГССҮТ-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН : МАНАЙ ЭМНЭЛЭГИЙХЭН "ЭРДЭНЭЗУУ " ХИЙДЭД МӨРГӨӨД БУЦАХ ЗАМДАА ОСОЛДСОН

Эрүүл мэндийн сайдын тушаалаар сонгуулийн сурталчилгаанд явсан гссүт-ийн эмч нар авто осолд орлоо гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдах болсон. Тэгвэл энэ үйл явдалтай холбоотой хэвлэлийн бага хурлыг эмнэлэгийн удирдлагууд хийлээ. Гссүт-ийн дарга Т.Мөнхсайхан хэлэхдээ :

- Манай эмнэлгийн таван эмч осолд өртөж, бидэнд хүнд байдал тохиолдоод байна. Эмч нарын маань хувьд амралтын шугамаар Өвөрхангай аймгийг зорьж, Эрдэнэзуу хийдэд мөргөөд, буцаж явах замдаа осолдсон байна. Олон нийтэд мэдээлж байгаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд 'Элэг бүтэн Монгол' хөтөлбөрийн хүрээнд л орон нутагт ажилласан. Өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ удаагийн осол болсон тохиолдол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осол боллоо. Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна' гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler