Ардчилсан намын удирдлагаар төсвийн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан эрх мэдэлтэн
1. Ажилд томилогдон очсон даруй тус газрын лабораторийн албаны дарга захиргаа аж ахуйн албаны дарга ерөнхий нягтлан бодогч аж ахуйн нярав зарим эмч нар өмнөх даргын ажилд авсан хүмүүс МАН-ын гишүүдыг ямар нэгэн шалтгаанаар ажлаас халсан шүүхэд өгч яллуулсан тэнсэн харгалзуулсан байдаг.
2. Байгууллагын дуудлага үйлчилгээний хоёр автаомашиныг байнга хувийн ажилд ашигладаг өөрөөр хэлбэл гурван автамашиныг хувийн зорилгоор хэрэглэдэг
3. Тус байгууллага нь 33-н орон тооны ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэтэл тус байгууллагын албан үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа нь 2013оноос хойш жил бүр батлагдсан орон тооноос 3-4 хүн илүү авч ажиллуулсан 2017оны 5-р сар хүртэл түр болон үндсэн орон тоогоор 20 хүнийг ажилд авч ажиллуулсан нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг алдагдуулсан.Эдгээр хүмүүсийн дотор ажлын дадлага туршлагагүй ажилдаа гардаггүй // өөр хүн гаргадаг // Хөдөө орон нутгийн бичиг баримттай хүн ажилд авч ажиллуулсан.
4. Мэргэжлийн мал эмнэлэгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
// төрийн албан хаагч нь аливаа аж ахуйн нэгж байгууллага ТББ-ын удирдах алба давхар хашиж болохгүй гэсэн заалт //
5.Азийн мал эмнэлгийн холбооны хуралд төсвийн зардлаар жил бүр явдаг
// 2013оны 9-р сард //
6. 2015-2016 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгино хайрхан дүүрэг Багануур дүүрэгт мал эмнэлэгийн ариутгалын цэг байгуулсан. Уг обьектуудыг 800-н сая төгрөгөөр байгуулсан гэх боловч ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт зарлаагүй тухайн обьектонд хяналт шалгалт тавьсан байгууллага байхгүй. Уг байгууламжийг барих мэргэжлийн батлагдсан зураг байгаа эсэх тодорхойгүй яг зургийн дагуу барьсан эсэхэд хяналт шалгалт тавьсан байгууллага байхгүй тоног төхөөрөмжүүд нь хэдэн жилийн баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй хүлээн авсан хүн тодорхойгүй дээрхи байгууламжийг А.Нарантуяа нь өөрсдийн танил хамаатан найз нөхдийн компаниар бариулж стандартын шаардлага хангаагүй чанаргүй бариулж дундаас нь их хэмжээний мөнгө ашигласан.
7.Нийслэлийн мал эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа нь албан тушаалаа авч үлдэхийн тулд 2013оноос-2016оны хооронд НЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон НЗД-ын орлогч нар НИТХ-ын төлөөлөгч нарыг өөрийн хувийн Мераж ресторандаа байнга хүлээн авч янз бүрийн цайллага авилга өгч байсан.
8. Мэргэжлийн хяналтын байгууллага ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй байхад 2016 оны 8-р сарын сүүлчээр ажиллуулсан 2016 оны 10 сард хөлдөж зогссон одоо хүртэл ажиллаагүй байгаа гэтэл дээрхи обьектуудад // 2016 оны 10-р сараас 2017оны 5-р сар хүртэл сар болгон нэг сая зургаан зуун мянган төгрөгний халаалтын зардал сар болгон өгсөн нийт 8-н сарын 12.800.000 төг зарлагдсан //
10.Тэрээр 2013оноос өнөөдрийг хүртэл буюу 5-н жил Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна.
11.Нийслэлийн засаг даргатай хамтран ажиллахаар 2017оны 03-р сарын 31хүртэл гэрээ хийсэн ба одоогоор гэрээний хугацаа дууссан тул гэрээгүй ажиллаж байна.
13. А.Нарантуяа нь ажилдаа бараг ирдэггүй мал эмнэлгийн хүрээлэнгийн төсөл Эрмийн зөвлөлийн хурал Мал эмнэлгийн холбооны хурал зөвөлгөөн эсвэл хөдөө орон нутаг гадаадад хувийн ажлаар явж байгаа гэсэн тайлбараар ажилдаа ирдэггүй өөрийн " Мераж " рестораны байрнаас утсаар л удирдаж төрийн байгууллагын нэр хүндийг гутааж байна.
14.Сонгино хайрхан дүүрэг Багануур дүүрэгт байгуулсан мал эмнэлэгийн ариутгалын цэг одоо хүртэл ажиллахгүй мөртлөө улсын төсвөөс эмч нарын цалин хөлс хөдөлмөр хамгаалалын хувцас ариутгалын бодис эсгий бусадзардал гэх мэт маш их хэмжээний зардал гаргаж байна үүнд ямар ч хяналт шалгалт байдаггүй гэх мэт татвар төлөгчийн мөнгийг иймэрхүү үргүй зардал гаргаж байгааг хяналт шалгалт явуулах хэрэгтэй байна.
Энэхүү нийтлэл мэдээлэл нь бодит үнэнд тулгуурласан ...аливаа хүний нэр хүндийг унагах нам эвсэл аливаа албан тушаалтны ашиг сонирхолоос ангид өөрийн цуглуулсан материалаас сэдэвлэн бичсэн болно.//
Нийтлэлч С.ХҮРЭЛБААТАР
2017-06-16Улаанбаатар хот

