|
Видео

Шинэ мэдээ

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М. Батболд бэл бэнчингээ гайхуулав

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М. Батболд бэл бэнчингээ гайхуулав

Төр засгийн эрхмүүд сонгогдсон тойргийнхоо иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, хурал зөвөлгөөн хийх үеэр том, том хар машинууд урт цуваа үүсгэн давхилддаг дүр зургийг тухайн үедээ сониуч зангаар харж байсан юм даг. Багийн иргэдийн хурал болоход багийн төвийн хашаа тойрсон морьд уяатай байдагсан. Одоо нийгэм шинэчлэн өөрчлөгдөхөөр хүний эдэлж хэрэглэх, хэрэглээ нь хүртэл өөрчлөгдөж байгаа нь энгийн иргэд байтугай олны өмнө илхэн байна. Багийн хурал хийх үеэр унаж хэрэглэх унаа тэргээ хүртэл оруулж тавих ёсгүй газар орж тавьдаг болжээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн Иргэдийн нийтийн хуралын үеэр ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Батболд түүний дотны найз ченж Сөүл хочит Ганбаа нар машин оруулж тавьдаггүй сургуулийн урд талбай дээр Ланд -200 болон Ланд 100 машинуудаа сойсон байх юм. Бэл бэнчингээ хуралд оролцож буй иргэдэд гайхуулж байгаа хэрэг байхдаа гэсэн яриа хурал оролцогчдын дунд яриагдаж байлаа. Ер нь туйлширсан сонгуулиар ард иргэдэд танигдаагүй олон эрхмүүд УИХ-д болон хот суурин, хөдөө хотгүй байх шиг байгаа юм. Тэд нар маань хурал уулзалтан дээр ирэхдээ гараа халааслах, боов идэх, бохь жажлах, утасаараа оролдох, суудал дээрээ унтах, согтуу их хуралд суух, хүний коноп дарах, өр зээлээ улсаар тэглүүлэх, Ерөнхийлөгч нь утаа ярьж байхад Байгаль орчны сайд нь унтаж байх нь жишээ үйлдлүүд хоромхон зуур, зардал чирэгдэлгүй олонд танигдаж байна.

 

Эх сурвалж: Архангай.мн



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler