|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 25-нд баруун аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна.

2017 оны 04-р сарын 24-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт 5 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 24-ний 20 цагаас 04 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур  тунадас орохгүй. Салхи  баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар  10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, 29-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler