|
Видео

Шинэ мэдээ

Муухай монгол зан

 

 

Монголчууд аа гэж. Их атаархуу улс л даа. Тэгсэн хэрнээ их аймхай. Хамгийн ойрын жишээ л гэхэд Д.Дагвадорж аварга "Танайд хоноё”-ын Алтантүрүүтэй Бурхан халдун ууланд очоод хоночихсныг хараад очиж хонохгүй бол болохгүй юм шиг загнасаар байгаад очиж хоноод галдаад хаячихсан. Хэн нэгэн нөхөр овоон дээр гараад өөрөөс нь түрүүлээд нар харчихвий гэсэндээ Цагаан сараар хийморийн овоог хогийн цэг болгочихно.

 

 

Саяхан сүр дуулиантайгаар хийсэн "Хөх сувд” гээд мөсний баярт явахгүй бол болохгүй гээд Хөвсгөл рүү баахан хүн хөдөлсөн. Гэтэл тэр нөхөд Хөвсгөл далайн мөсөн дээр автомашинаа байрлуулаад баллаад өгчихсөн юм байх. Энэ бүхнийг доорх зургаас харж болно.

 

 

 

 

 

Хаана явсан газраа нэгэндээ атаархаж, нэгнээсээ дээр гарахын төлөө өрсөлдөх нь байх л хэрэг. Харин өөрөө чадахгүй бол тэр хүн ч бас чадах ёсгүй гэдэг сэтгэлээр хандаж, доош чангааж унагах нь муухай монгол зангийн илрэл л юм даа. Ганцхан үгээр илэрхийлбэл, өрөвдөлтэй. Уг нь эрт дээр үеэс өвөг дээдэс маань хойч үеэ уужуу тайвуу сэтгэлтэй болгож, юмны наад цаадахыг ухаж ойлгох ухаанаар хүмүүжүүлж ирсэн. Харамсалтай нь каптализм гэгчийг алгасаж, социализмын замд нэгдэснийхээ дараа ухарч алхсан нь биднийг өнөөдөр өөрөөсөө өөр хэнийг ч бодож чадахгүй хөгийн хувиа хичээсэн амьтад болгож хувиргасан. Би л болж байвал боллоо. Улс орон, бусад нь хэнд хамаатай юм гэдэг сэтгэгдлээр өнөөдрөө болгож байгаа бидэнд нэгдэж, эх орноо, элэг нэгтнээ гэх сэтгэл дутагдаж байгаа нь бидний эмгэнэл билээ. Өчүүхэн л сэтгэл гаргахад хангалттай бус уу.

 

Н.Гэрэл

Цензургүй.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler