Хэрэглэгчид ээ хохироодог “Мах импекс”-ийн ажилчид аммиакийн хийнээс хордож, ухаан алдах тохиолдол гардаг
Хүнсний манлай үйлдвэр гэгддэг "Мах импекс” компани хүнсний аюулгүй байдал хангаж ажилдаг эсэх нь эргэлзээ төрүүлдэг.
Учир гэвэл тус комданий үйлдвэрлэсэн хиам, хүнсний бүтээгдэхүүн байнга хэл ам дагуулдаг. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө буюу /2017.01.27/нд иргэн Г-ийн худалдан авсан "Мах импекс” компанийн үйлдвэрлэсэн "Онцгой” хиамнаас юу нь vл мэдэгдэх хуванцар зvйл гарлаа хэмээн өөрийн цахим хуудаст тавьж олон нийтэд сэрэмжлүүлсэн байдаг.
Улмаар Иргэн "Г” тус байгууллагын 93111824 утас руу залган энэ талаар хэлэхэд "Манайд хамаагvй” гэх хариултыг өгч өөрсдөөсөө түлхжээ.
"Мах импекс” –ын гэх шошготой хиамнаас хуванцар зүйл гарчихаад байхад тус компанид хамаагүй гэж байгаа нь хачирхалтай.
Ер нь "Мах импекс” компанитай холбоотой мэдээллүүд ар араасаа л гарч, анхаарал татдаг. Эргэн сануулахад өнгөрсөн жилүүдэд тус үйлдвэртэй холбоотой олон мэдээллүүд гарч байсны дотор аммиакийн хий алдагдлаа гэх мэдээлэл цөөнгүй байсан. Тэгвэл интернэтэд OOBI BLOG гэх хуудаснаа "Мах импекс-аммиакийн хий-ажилчдын эрүүл мэнд” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байдаг. Тэрхүү материалыг бүрэн эхээр нь хүргэе.
1967 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй монголын анхны үйлдвэрүүдийн нэг бол яахын аргагүй "Мах импекс” юм. Биднийг очиход үйлвэрийн инженер нь ажилтайгаа танилцуулж мал нядалгааны үеэрээ хоногт 2000 толгой мал нядлах хүчин чадалтай 200 гаруй ээлжийн ажилчидтай томоохон үйлдвэр гэдгийг хэлж өгсөн юм. Мөн бидний очсон зорилго бол Японы технологи ашиглан мах, сангас, малын хорооны эвгүй үнэр болон нянг устгаж орчны ариутгал хийх байв.
Үйлдвэртэй танилцах явцад хөргүүрийн өрөөнүүд дэх аммиакийн хийн үнэр ихээр үнэртэж амьсгалахад хэцүү байв. Харин ажилчид нь үүндээ аль хэдийн дасан зохицон яах ч аргагүй мэт. Хий ихээр алдагдсан үед хордож, ухаан алдаж унаад гэртээ хэд хоног амраад буцаад ажилдаа ордог талаар ярив. (Хөдөлмөрийн аюулгүй байдал , мэргэжлийн хяналтынхан хаачив? (бодвол нүд нь аниастай, хамар нь битүү хүмүүс байдаг бололтой юм)
Улаанбаатар хотыг махаар хангадаг энэ том үйлдвэрийн хөргөлтийн систем нь хуучирч муудан, шингэн аммиакны хоолойнууд нь зэвэрч хаа саагүй цоорсны улмаас хорт хий ихээр алдагдсаар өнөөгийн байдалд хүрчээ. Уул нь уг хий агаараас хөнгөн учир агаарт цацагдаж алга болох ёстой ч мах импексийн хувьд өөр байсан юм. Агаарын солилцоогүй пудволд байрладаг хөргөлтийн өрөөнүүдэд хорт хий хуримтлагдаж ажилчдын эрүүл мэнд болон бүтээгдхүүнд нөлөөлж байна.
Тэгээд үүнийг хараад бид ирсэн зорилгоо өөрчлөн хүний биед хортой аммиакийн хийг арилгах туршилт явууллаа.
Туршилтын агуулга: Хөргүүрийн систем нь шингэн аммиакаар ажилладагтай холбоотойгоор хөдөлгүүр ажиллах тоолонд аммиакийн хий алдагддаг. Ердийн үед агаараас хөнгөн хий учир дэгдэж алга болох боловч агаарын солилцоо муу пудвол зэрэгт хадгалагдаж ажилчдын эрүүл мэнд болон бүтээгдхүүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Эхний үед бид таамаг төдийхнөөр туршилтаа эхлүүлэв. Хөргүүрийн зааланд шүлтлэг усыг манантуулж цацав. Мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлсэнгүй. Харин хүчиллэг усыг цацахад заалны үнэр эрс өөрчлөгдөж бидэнд болон ажилчидад ч мэдэгдэж байв.
Үнэрийг арилгаад хэр удаан барьдаг болон нэгж талбайд цацах хэмжээг бид эхний туршилтаар тодорхойлж чадаагүй боловч ямартай ч хортой хийг арилгаж чадсан юм.
Миний хувьд биднийг сайхан амттай гэдэсний хуушуураар дайлж туршилтанд минь тусалсан ах, эгч нарыг өрөвдөж бас тэдний хажууд түүхийгээрээ байгаа гэдгээ ойлгоод буцлаа. Харин мах импексийн удирдлагуудад бид туршилтын үр дүнгээ танилцуулсан боловч тэдний анхаарлыг ажилчдынх нь эрүүл мэнд татдаггүй бололтой юм. Эсвэл ганцхан хөргүүрийн өрөөнд байрлуулсан хамгаалалтын хувцас, ухуулга бичгэндээ найдаад явдаг улс юм болов бүү мэд.” хэмээн өгүүлсэн байдаг.
Нэмж бас нэг зүйл дурдахад ер нь "Мах импекс” компани гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх тун дургүй газар шиг байдаг. Ямартаа л бүтээгдхүүнийх нь чанарын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шүүхэд өгч, мөнгө нэхэмжилж байхав.
Үүнийг дахин эргэн сануулахад, нэгэн иргэн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хуучнаар " Далай ээж” хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн "Нийслэл” хиамыг худалдан авсан байдаг.
Гэвч тухайн хиаман дотроос ногоон өнгөтэй мах гэхэд мах биш, өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш сонин зүйл гарч иржээ. Тиймээс үйлдвэрлэгч компанид дургүйцэн зургийг нь авч өөрийн цахим хуудсанд байршуулан, хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуй, ариун цэврийг хэрэгжүүлэх ёстойг сануулсан байдаг. Хэрэглэгчийн дээрх сануулгаас үүдэж, "Мах импекс”-ийн борлуулалт буурч, улмаар 15 сая төгрөгийн алдагдал оржээ. Ингээд тэд шүүхэд гомдол гаргаж, хэрэглэгчээс 15 сая төгрөг нэхэмжилсэн байсан.
Уг нь бол эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хохирсон иргэн үүргээ ухамсарлаагүй үйлдвэрлэгчийн буруутай үйлдлийг нийтэд зарласныхаа төлөө мөнгө төлбөр төлөх ёстой ялтан мэт үзэгдэхэд хүрсэн байдаг.
Энэ мэт хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаар үргэлж сануулж, иргэд олон арван баримт дэлгэсээр байгаа ч тухайн аж ахуйн нэгжүүд төдийлөн тоодгүй бололтой.
Бид энэхүү мэдээллийг эргэн сануулж хүргэх болсны учир нь хэрэглэгчид, ажилчид аа дээдэлдэггүй том артай энэ компанийг шалгахад буруудахгүй болов уу гэсэн үүднээс хүргэж байна.
Эх сурвалж: Fact.mn



