|
Видео

Шинэ мэдээ

Америк маягийн ЯДУУРАЛ

Америк маягийн ЯДУУРАЛАНУ-д ядуурлын түвшин түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлтдээ хүрчээ. Нийгмийн асуудал эрхэлсэн товчоноос гаргасан тайланд 46.2 сая иргэн "ядуу” амьдарч байгаа хэмээн дурьдсан нь тус улсын долоон хүн тутмын нэг нь энэ ангилалд багтсан гэсэн юм. АНУ-д амьжиргааны түвшинг супер баячууд жилд 500 мянган ам.доллараас дээш орлоготой иргэд (хүн амын нэг хувь), дунджаас дээш буюу жилд 100 мянган ам.доллараас дээш орлоготой (15 хувь), дундаж буюу 35-75 мянган ам.долларын орлоготой (32 хувь), ажилчин анги буюу 25-35 мянган ам.долларын орлоготой (32 хувь), ядуу гэж тав ангилдаг байна.

Гэхдээ амьжиргааны төвшин тогтоох арга, хэмжүүр нь улс бүрт өөр учир ядуу ангилалт багтсан  иргэдийг бусад улстай шууд жиших боломжгүй юм. Мөн доор дурьдсан үзүүлэлт нь дунджилж гаргасан статистик болохоос тэдний дунд орон гэргүй тартагтаа тулсан гуйлгачин ч олон байгаа гэдэг нь мэдээж. АНУ-ын ядуу иргэдийн тодорхойлолтоос зарим нэг тоон үзүүлэлтийг түүн хүргэе.

АНУ-ын ядуу иргэдийн:

-Өрхийн жилийн орлого нь дунджаар 18 мянган ам.доллар.

-80 хувь нь "эйр кондишн” буюу халаалттай байранд амьдардаг. 1970 онд тус улсын бүх хүн амын ердөө 36 хувь нь ийм боломжоор хангагдсан байв.

-Ядуу айл өрхийн 80 хувь нь гэртээ богино долгионы зуухтай.

-66 хувь нь суудлын юм уу ачааны машинтай. 315 өрх тутмын нэг нь хоёроос дээш машинтай.

-2/3 хувь нь кабелийн, хиймэл дагуулын тусламжтайгаар олон суваг үздэг.

-2/3 хувь нь гэртээ дор хаяж нэг DVD тоглуулагчтай.

-Талаас илүү нь гэртээ компьютертай.

-Мөн талаас илүү хувь нь гэртээ видео тоглоомтой (Xbox, PlayStation)

-43 хувь нь интернэтэд холбогдсон, өөрөөр хэлбэл байнга "онлайн” байх боломжтой

-Гурван өрх тутмын нэг нь плазма, LCD телевизтэй

-96 хувь нь санал асуулгад "Хэзээ ч өлсч байгаагүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн (АНУ-д ядуу гэж тооцогдсон бол хоол хүнд худалдаж авах шаардлага бараг гардаггүй, улсаас тэжээх шахдаг)

-83 хувь нь "Амьдралдаа сэтгэл хангалуун байна” гэж хариулжээ.

-Насанд хүрсэн иргэдийн 82 хувь нь хоол хүнс худалдаж авах мөнгөгүй болсны улмаас өлсч байгаагүй.

-49.5 хувь нь хувийн байшинд, 40 хувь нь орон сууцанд амьдардаг. 9.5 хувь нь машиндаа (мэдээж тусгай тоноглолтой) аж төрж, дөрөв хүрэхгүй хувь нь л ямар нэг хугацаагаар орон гэргүй байж үзсэн гэжээ.

-АНУ-ын дундаж ядуу иргэнд ногдох орон сууцны талбайн хэмжээ нь дундаж давхаргын (ядуу биш шүү) швед иргэнийхээс илүү байна.

-Уураг витамины хэрэгцээ нь дундаж давхаргынхнаас бараг илүү байгаа нь АНУ-д тос өөх, уургаар баялаг хоол хүнс хямд байдагтай холбоотой.

 

С.Төгөлдөр

zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler