|
Видео

Шинэ мэдээ

Тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөжээ

Тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөжээ

 

"Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж байна. Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар болон Улаанбаатар хотын тээврийн бодлогын талаар хэлэлцэж, санал солилцож байна.

Азийн хөгжлийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жун Кимын танилцуулснаар тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулахаар төлөвлөсөн байна.

Ирэх онд ажил эхлэх бэлтгэл хангагдсан гэдгийг хэллээ. "Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler