|
Видео

Шинэ мэдээ

Загасчилж яваад усанд унаж, сураггүй болжээ

Загасчилж яваад усанд унаж, сураггүй болжээ

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн "Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн 38 настай, эрэгтэй М Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу 5 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 17 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажилласан боловч өнөөдрийг хүртэл олоогүй байна. 

Өчигдрийн байдлаар аврагчид иргэн М-ийн осолдсон газраас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын бирваз хүртэл 3 бүлэгт хуваагдан усаар 80 км, голын эрэг дагуу явганаар 23 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Т.Бэх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler