|
Видео

Шинэ мэдээ

ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 

Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан "Гандан бороо” хочтой "Б” гэгчийг энэ сарын 23-ны өдрийн 18.00 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна.


Сэжигтэн "Б” нь иргэн "Г”-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн гэж хохирогчоос гомдол гаргасны мөрөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгасан байна.

Шалгалтын хүрээнд дээрх хэрэгт эрэн сурвалжилж байсан сэжигтэн "Б”-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна.

Тиймээс сэжигтэн "Б”-д холбогдох Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж, Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 192 дугаар зүйлд заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн 148.3 т энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах тухай зүйл заалтаар эрүү үүсгэн шалгах юм хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler