|
Видео

Шинэ мэдээ

ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

 

Хотын Ерөнхий  менежер Т.Гантөмөр БНСУ-ын Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч И.Жунвонтой  байгаль орчны мэдээлэл болон технологийн солилцооны хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах, булах, шатаах, чиглэлээр хоёр тал мэдээлэл солилцон хамтран ажиллах юм.

Энэ үеэр Пусан хотын төлөөлөгчид  "Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй хог хаягдлыг шатаан эрчим хүч гаргах боломж бий эсэхийг судална. Судалгаанд үндэслэн үйлдвэр барих боломжтой эсэхийг эргэн танилцуулах болно” гэлээ.

Хотын Ерөнхий менежер ”Хог хаягдлыг шатаах үйлдвэр барьж эрчим хүч гаргавал Нарангийн энгэрийн ойролцоох гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, иргэдийг орон сууцжуулж  цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэнэ.Энэ чиглэлээр хийгдэх судалгаанд шаардагдах холбогдох мэдээллийг өгч хамтран ажиллах болно” гэв хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler