|
Видео

Шинэ мэдээ

1782.8 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

1782.8 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

 

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн.

Энэ үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 7 компани, 55 хороо, 500 байгууллага, аж ахуйн нэгж хамтран 493 хүний бүрэлдэхүүнтэй, 142 техник хэрэгслээр 515 рейс хийн өчигдрийн байдлаар 1782.8 тонн хог хаягдлыг цэвэрлэн, ачиж тээвэрлэжээ. Мөн гэрэлтүүлэг асалт хариуцсан "Новельнетворк” ХХК Хан-Уул дүүргийн Жаргалантын 6-8-р гудамж, Яармагийн эцэс хүртэлх  42 гэрэлтүүлгийн шонд  наасан хаяг, рекламыг цэвэрлэсэн байна.

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани 1,3-р хорооны нутаг дэвсгэрийн  граш, гэрэлтүүлгийн самбарт наасан зарыг хуулж, 14-р хорооны далан сувгийн хогийг цэвэрлэлээ  гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler