|
Видео

Шинэ мэдээ

АРАВДУГААР САРЫН 3-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

АРАВДУГААР САРЫН 3-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

 

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, 3-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
 

Аравдугаар сарын 1-5-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд баруун аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын хойд хэсэг, баруун, төвийн аймгуудын зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар, 4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 

УЦУОШГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler