Видео
Шинэ мэдээ
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл БНСУ-д айлчилж байна
УИХ-ын гишүүн Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, түүний хамт УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, М.Билэгт, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг нар БНСУ-ын Парламентын гишүүн, До бүро минжү намын дэд дарга Ким Ён Жү-ын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Солонгосын парламентын эмэгтэй гишүүдийн уулзалт өчигдөр Үндэсний Ассамблейн ордонд болж хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засаг болон бүхий л салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эмэгтэй гишүүд хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар нээлттэй ярилцаж туршлага солилцлоо.
