|
Видео

Шинэ мэдээ

ОФФШОР БҮСЭД МӨНГӨӨ ХАДГАЛУУЛСАН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДЫГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

ОФФШОР БҮСЭД МӨНГӨӨ ХАДГАЛУУЛСАН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДЫГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

 

Оффшорд 34 их наяд төгрөг буюу 17 тэрбум доллар хулгайгаар гаргаж Монгол улсыг МАНАН-ын 49 этгээд ховх цөлмөсөн байдаг.

Ард түмэн хүчтэй эсэргүүцвэл тэд юу юм. Яагаад хэдхэн хүн баяжиж, нийт иргэд зүдэрч бүсээ чангалах ёстой юм.
Оффшорчдыг шалгахыг шаардацгаая!

Ард түмний халаасанд гараа дүрж тэтгэвэр тэтгэмжийг хасч, татвар нэмэгдүүлж ЭЗ-ыг сайжруулна, хэмнэлт гаргана гэдэг хамгийн муйхар арга гэдгийг Эдийн засагчид бүү хэл жирийн иргэд ч эрүүл ухаанаар бодоод ойлгочихно.

 

Мөнгөний бодлогод хэмнэлт гаргах гэж байгаа юм шиг харагдах боловч Өр, зээл, лизингид баригдсан иргэд халаасаа хоосортол банкины төлбөрт өгчихөөд үлдсэнийг нь татвар нэрээр дээрэмдүүлчихвэл худалдан авалт багасч , мөнгөний эргэлтгүй болж дотоодын үйлдвэрлэгчид борлуулалтгүй болж эхэлнэ. Яваандаа зах зээлд эргэлдэх мөнгөний хомсдолд орохоор ДНБ-ний үйлдвэрлэл ч зах зээлд эргэлтгүйгээс болж илүүдэлд орж эхэлнэ. Үндэсний нэртэй компаниуд өнгөрсөн хугацаанд мянга мянгаараа үүд хаалгаа барьж, цаашид ч нэмэгдсээр байвал жинхэнэ утгаараа ЭЗ-ын сүйрэлд орох бишүү.

 

Мөнгөний эргэлт саарч, ЭЗ-ыг бүхэлд нь сууриар нь ганхуулах бодлого төлөвлөгөөгөө эргэж харж ,
ОФФШОР БҮСЭД МӨНГӨӨ ХАДГАЛУУЛСАН 49 ХҮНИЙГ ШАЛГАХ АЖЛАА ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЖ, ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВЧ МОНГОЛ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ, ӨРИЙН ХЯМРАЛААС ГАРГАХЫГ ШААРДАЖ БАЙНА.



Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=295934890774090&set=a.291438117890434.1073741858.100010727435804&type=3&theater

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler