|
Видео

Шинэ мэдээ

Автобусны буудал орчмын хулгайн гэмт хэрэг ихэсчээ

Автобусны буудал орчмын хулгайн гэмт хэрэг ихэсчээ

 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автобусны буудал орчимд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нь ихэсчээ. Энэ төрлийн гэмт хэрэг өчигдөр л гэхэд цагдаагийн байгууллагад хоёр бүртгэгджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Таван шарын автобусны буудал орчимд өглөөний 09:20 цагийн үед 28 настай иргэн М-ийн "Скай Вега А900” гар утсыг, 33 настай Х гэх эрэгтэй хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн 55 настай Б-г автомашиндаа сууж байхад нь 14.00 цагийн үед 35 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ анхаарлыг нь сарниулж, 115 мянган төгрөг бүхий гар цүнхийг нь хулгайлахыг завджээ. 

Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг олон нийтийн үйлчилгээний газар болон хөл хөдөлгөөн ихтэй газраар явахдаа сонор сэрэмжээ дээшлүүлэхийг зөвлөлөө. Түүнчлэн хулгайд алдсан эд зүйлээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хамтарч ажиллахыг уриаллаа.

eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler