|
Видео

Шинэ мэдээ

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилсон тогтоолыг нийтэлжээ

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилсон тогтоолыг нийтэлжээ

 

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн энэ долоо хоногийн шинэ дугаарт Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол зэргийг нийтэлжээ.

УИХ-ын анхдугаар чуулган хаахын өмнө Балдангийн Баатарзориг, Самдангийн Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон билээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам батлаж, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоожээ.

Журмаар, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоосон бүс, дэд бүсэд тандалт судалгаа хийх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг явуулах, мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, эдгээр бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчингүй тайван статусыг тодорхойлон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна.

Түүнчлэн бүс, дэд бүс байгуулах, өөрчлөх, татах буулгах, бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчний статусыг тогтоох, зарлан мэдээлэх, бүс, дэд бүсэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ зэргийг журамлажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler