|
Видео

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилжээ

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэд, хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал,Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон аж.

Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, тус албан тушаалын сул орон тоо гарсантай холбогдуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан зарлах юм байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргыг томилох хүртэл нийслэлийн Засаг даргын Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөх Э.Болормаад тус албан тушаалыг хариуцуулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler