|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд

 

09.00 цагт:
 "Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний V симпозиум болно. Тус хуралд малаас хүнд халддаг зоонозын өвчин, орчны эрүүл мэнд, хүнсний эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалтын болон практик үйл ажиллагаа явуулж буй эрдэмтэн судлаачид болон олон улсын эрдэмтдийн төлөөлөл нийлсэн нийт 140 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 88023923, 99124735

 

10.00 цагт: Налайх дүүрэгт эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн жишиг төвийг барих төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол VIP Танхимд болно. Утас: 887871218, 325044

 

11.00 цагт: "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88781218, 88102201

 

11.40 цагт: "Хөгжлийн банк - Чингис бонд экспо" арга хэмжээ болно. Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нар авто зам, гудамж, цахилгаан станц, шинэ төмөр зам зэрэг бондын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Утас: 86565055

 

11.00 цагт: Монгол Улсын Засгийн Газраас 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж "Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас 99045949

 

15.00 цагт: Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Зүүн Хойд Азийн аюулгүй байлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын хүрээнд зохион байгуулах "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал болно. Утас: 11 328188


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler