
Эртний Египетийн дуучин болох "Тамут"-ын мумийг Их Британийн үзэсгэлэнд оролцуулсан байна. Археологичид мумиг судлахын тулд сүүлийн үеийн технологийг ашигласан аж. Ийнхүү судлах явцад шинэ мэдээллүүдийг ихээр олсон байна. Жишээлбэл: Тамут даралттай байсан бөгөөд зүрхний шигдээс эсвэл цус харвалтаас болж нас барсан болохыг тогтоожээ.










