| |
Видео
Шинэ мэдээ
Аалз алах гээд ШТС галдав
Америкийн Детройт хотын нэгэн шатахуун түгээх станц дээр ер бусын хэрэг
явдал гарсан байна. Азаар маш том хохирол амсахаас зайлсхийж чадсан
гэнэ. Энэ явдлыг харуулсан дүрс бичлэг YouTube дээр тавигджээ.
Нэгэн жолооч машиндаа бензин шахаж байхдаа бак руу нь аалз орох гэж
байгааг харжээ. Сандарсандаа тэр эр асаагуур гаргаж ирээд аалзыг
шатаахыг оролдсон аж. Мань хүн хаана байгаагаа мартсан бололтой.
Асаагуураас болж ШТС шууд л шатаж эхэлсэн байна. Азаар жолооч өөрөө
хохирол амссангүй. Автомашин нь ч бүрэн бүтэн хоцорчээ. Жолооч эр
сандарч мэгдэлгүй машинаа холдуулаад гал даамжрахаас өмнө унтрааж чадсан
гэнэ.