|
Видео

Шинэ мэдээ

Ардчилсан намынхан уншихыг хориглоно!!!

Ардчилсан намынхан уншихыг хориглоно!!!Ардчилсан намынхан уншихыг хориглоно. Нэг талаасаа энд дандаа тэдний болохгүй бүтэхгүй бүхнийг бичсэн учир эрх баригчдад таагүй байх нь ойлгомжтой. Нөгөө талаасаа АН-ынханы өөрсдийнх нь хийсэн, бүтээсэн, тууривсан балагбайгаа болохоор уншихгүй байсан ч болно. Тэртээ тэргүй мэдэх учраас.

 

Өнгөрсөн намар ардчилагчид ацан шалаанд орж засгаа тараасан. Ингэхдээ тэд бүр согтуу байсан. Хуулийг баталдаг их хурлын танхимд Н.Батбаяр тэргүүтэй АН-ын хэд хэдэн гишүүд согтуугаар сайд нарыг томилж орхисон. Их хурлын дарга, намын дарга нь ичсэндээ "харьж унтаач” гэж индэр дээрээс мөн ч олонтаа гуйсан даа.

Эдийн засгаа сайжруулахын тулд гаднаас өндөр хүүтэй их хэмжээний зээл авна гэдэг санаа сонгуулийн дараахан АН-ынханы толгойд төрлөө. Тэд хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Чингис бондын 1.5 тэрбум төгрөг, Самурай бондын 290 сая ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Кридет Свисс банкны 320 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам.доллар, ХБНГУ-ын Коммерзбанкны 13.1 сая евро, Олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас авсан хөнгөлттэй зээл 2012 онд 187.3 сая ам.доллар, 2013 онд 214 сая ам.доллар, 2014 онд 195.4 сая ам.долларын зээл тус тус авчээ. Өрөнд баригдаж өтөнд идэгдэнэ гэдэг л энэ байх даа. Хамгийн хачин нь энэ их зээл тусламж, энэ их мөнгөний эргэлт хаана байна вэ. Тэнгэрийн тоотой 888 төсөл гэх сүржин даржин нэртэй төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжээд үр өгөөжээ өгсөн нь аль вэ.

 

Ардчилсан намынханд хүний нөөц гэж түй ч алга. Бүр үнэндээ юу ч алга. Тэд сонгуулийн дараа төрийн эрхийг гартаа авсан даруйдаа насаараа салбартаа ажиллаад ирсэн төрийн албан хаагчдыг нийтээр нь цомхтгож оронд нь шинэ залуусыг тавьсан. Тэрхүү залуус нь өдгөө ажлаа мэдэхгүй хэмээн цоллуулж, ичсэн нүүрээ хаашаа нуухаа мэдэхгүй юмнууд сууцгааж байна. Ядахдаа л сайд нарын суудлыг мэргэжлийн бус, хөрөнгө мөнгөний хэмжээгээрээ их хуралд орж ирсэн хүмүүст өгч байх вэ дээ. Бүхэл бүтэн нэг улсын аж амьдрал шийдэгдэх салбарууд шүү дээ. Сая гэхэд л Р.Бурмаа сайд ажлаа мэдэхгүйгээрээ дуулж явна. Арга ч үгүй биз тариалалт алдсан гэмийг ганцхан түүнээс л асуух ёстой.

 

Авилгатай хатуухан тэмцэнэ гэсэн "титэм” үгтэй АН-ынхан өөрсдөө авилгатай нэр холбогдлоо. Хурган дарга нарын авилгын хэргийг энд дурдвал дуусахгүй их юм болно. Хамгийн том жишээ нь гэвэл алдарт хүргэн хүү Г.Дэнзэнгийн хэрэг. Тэр одоо ч гэсэн цагдан хоригдсон хэвээрээ байгаа. Улсын төсвөөс их хэмжээний мөнгөний өөрийн эхнэрийн компаний нэр дээр шилжүүлж оронд нь хэдэн модон хайшаа өгсөн тухай үлгэр домог шиг зүйл яригдаж байдаг. Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэргийг холбогдох шүүхэд наадмын дараахан хүлээлгэн өгсөн билээ. Тун удахгүй шүүх хурал нь болох гэж байгаа. Засгийн газраас санаачилсан "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаад байгаа юм. Нөгөө айхтар авилгалтай тэмцэнэ гэж дайрдаг намынхан төрийн эрх бариад ирэхээрээ өөрсдөө тэсэхгүй авилгатайнэр холбогдож байгаа нь энэ. Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны дарга Ю.Идэрцогтын хэргээс авахуулаад өнгөрсөн гурван жилд АН-ынхантай холбоотой авилагын хэргүүд олонтаа гарсан шүү.

 

Тэдний алдсан дараагийн нэг том алдаа бол хуулийн салбарын шинэчлэл. Анх сонгуульд ялалт байгуулсан даруйдаа Х.Тэмүүжин тэргүүтэй шинэчлэгчид хуулийн салбарыг ёстой л самарч гарсан даа. Бүр цэрэг, цагдааг бэлддэг хүчний сургуулиудын нэрийг хүртэл шинэчилж, өөрчилсөн дөвчигнөсөн. Мөн шүүхийн системийг ч гэсэн өөрчилж орхисон. Харин засаг солигдсон даруйдаа тэр бүгдийг хуучин хэвэнд нь орууллаа. Уг нь нэг намын улс нэг бодолтой л байх ёстой юмсан. Гэвч тэс хөндлөн бодлого хуулийн салбарт үйлчилж эхлэв. Энэ хугацаанд хэдий хэмжээний хөрөнгө зарж өөрчлөн зохион байгуулсан. Түүнийг нь сая дахин ямар хэмжээний мөнгөөр өөрчлөлж байгааг бүү мэд. Юун нөгөө хямрал. Жинхэнэ хямрал чинь л энд өнгөрсөн гурван жилийн дотор өрнөлөө.

 

Харин ч хэдэн хуулийн төслүүдээ баталж чадахгүй өвөр зуураа тэмцэлдэж байгаад засгаа унагаж МАН-тай хамтарсанаар Оюутолгой, Тавантолгой зэргээ хэлэлцэж эхлээд байна. Одоо тэд хийх зүйлээ хийлгэсэн гэсэн шиг "хүрэн бөөрөө” харуулж эхэлсэн.

 

Эрх барих энэ хугацаанд тэдний хэн нь хэн бэ гэдгийг бид хангалттай харлаа. Тэд хэзээ ч засаг барих чадамжгүй гэдгээ иргэддээ ойлгууллаа. Учир нь АН-д эв нэгдэл гэж юу ч алга. Тэр тухай яриад ч хэрэг алга. Н.Алтанхуягийнхаа засгийг унагасан буруутан нь яс юман дээрээ Ардчилсан намынхан байсан. Тэд хамгийн сүүлийн чухал хурал дээр хэсэг бүлгээрээ хурлаа тасалж, ирсэн хэд нь төрөө нураах кнопыг дарж суусан. Энэ бол тэдний хамгийн том дутагдал. Эрх мэдлийн төлөө л бол улс орны нөхцөл байдал яаж эргэх нь АН-ынханд огт падгүй. Хэлсэн ярьсанаасаа дандаа зөрнө. Давхар дээлтэй байхыг дэмжихгүй хэмээн хээвнэг ярьж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө давхарын давхар дээл өмсчихсөн түүж явна. Ард түмнийг ой санамжгүй гэж боддог бололтой. Харамсалтай нь тийм биш. Улс орны хувь заяаг ангалын ирмэг дээр авч ирсэн эрх баригчдын урагшгүй бодлогыг харсан бид дараагийн сонгуульд итгэл үзүүлнэ гэдэг юу л бол. Ямартаа ч харж л байя.

 

Эрх баригчид ирэх долоо хоногт засгаа бас дахин самрах гэж байна. Хэдийгээр зургаан сайдыг огцруулах гэж байгаа юм шиг боловч цаанаа улс төрийн маш том эрх ашиг, тооцоо тохироо явж байгаа. Үндсэндээ гурван жилийн дотор гурван засгийн нүүр үзэх нь бололтой. Цаашдаа хэд ч хүрэх юм бүү мэд. Тэд угаасаа л ингэдэг. 96 онд эрх барихдаа ингэж л байлаа шүү дээ. Эцэст нь битгий уншаараа гэсэн юмыг уншсан АН-ынханд сануулж хэлэхэд "Цаашдаа сонгуульд энэ хэвээрээ явсаар байгаар орвол амаараа шороо өмхөнө шүү. Дөрвөн жил ордны гадаа олууллаа лааз өшиглөнө шүү”.

 

 

Г.Ган

 

zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler