|
Видео

Шинэ мэдээ

Г.Шийлэгдамба: Манай гэр бүлд тийм зүйл тохиолдоогүй

      "Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба долдугаар сарын 15-ны өдөр буюу лхагва гаригт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хустай рашаан гэх газар байдаг Хашхан нэртэй амралтын газарт Өвөрхангай аймгийн МАН-ын удирдлагуудын хамт амарсан байна. Энэ өдөр Г.Шийлэгдамба сайдын эхнэр нь морь унаж явахдаа унаж, мориноосоо  чирэгдэн нуруу нугасны хүнд бэртэл авчээ. Ийнхүү Г.Шийлэгдамба сайд долдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг орчимд МАК компанийн нисдэг тэрэг яаралтай дуудуулж, гэмтэл авсан эхнэрээ Улаанбаатар луу хүргүүлсэн" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Тэгвэл энэхүү мэдээллийг Г.Шийлэгдамба сайд үгүйсгэж, худал мэдээлэл гэдгийг хэллээ.

 

Тэрбээр  баяр наадмын дараа буюу долдугаар сарын 14-ний өдөр гадаад улсад албан ажлаар яваад энэ сарын 20-нд нутагтаа иржээ.

 

Тэгэхээр нисдэг тэрэг дуудсан асуудал огт байхгүй бөгөөд эхнэрийгээ гадаадад сурч байгааг ч онцолжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler