| |
Видео
Шинэ мэдээ
Хүчирхийлэл үйлдсэн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэлээ
ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж нь эмэгтэй хүн зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Харин түүний өмнөөс ЦЕГ-аас албан ёсоор уучлал хүссэн юм. Мөн түүнийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж байгаа. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг албан хаагчид хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл ахлагч Э.Баасандоржийг иргэний эрх чөлөөнд халдсан гэж мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг цагдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар хэрэг үүсгэжээ. Хэрвээ цагдаагийн ажилтны гэм буруутай тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх аж.