| |
Видео
Шинэ мэдээ
Шуурхай: АМГ ”Кожеговь” ХХК-д уран ашиглалтын лиценз олгожээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа "Кожеговь" ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн байна.
Цөмийн энергийн газрыг татан буулгаснаар цацрагийн хяналттай холбоотой асуудлыг МХЕГ-т, лицензийн асуудлыг АМГ-т, цөмийн технологи болон бодлогын асуудлыг Цөмийн энергийн комисс гэх байгууллагуудад хувааж өгсөн билээ.
АМГ Монгол Улсад уран ашиглалтын лицензийг гадны компанид олгосон нь батлагдлаа. Одоо явуулж буй уул уурхайдаа нөхөн сэргээлт хийлгүүлж байгаа Монголын засгийн газар цацраг идэвхит ашигт малтмалын хэмжээлшгүй их хор хөнөөлийг хянаж чадах уу?
24tsag.mn