| |
Хуаньжу гэг Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од боллоо
Нэгэн цагт монголчуудыг байлдан дагуулж байсан Хуаньжу гэг киноны гол дvрийг бvтээсэн алдарт жvжигчин Жао Вэй тэрбумтан болжээ. Тодруулбал, Хятадын хамгийн дур булаам бvсгvйгээр удаа дарааллан шалгарч, кино ертєнцийн хатан хаан гэгдэж явсан тэрбээр нєхєр Хуан Яа Лонийхоо дэмжлэгтэйгээр хувийн телевиз байгуулсан билээ. Энэхvv телевиз нь асар богино хугацаанд амжилтанд хvрч, тэрбумаар vнэлэгдэх хєрєнгийг эзэндээ "атгуулж” чадсан байна. Ингэснээр алдарт жvжигчин бvсгvй Азийн цорын ганц эмэгтэй тэрбумтан од болж байгаа юм.
Тvvнчлэн тэрбээр дарсны зах зээлд хvч vзэхээс гадна, эрvvл мэнд, гоо сайхны хэрэгслээр тэргvvлэх борлуулалт хийж, Mercedes-Benz, Versace, Zegna, Dior, Motorola гэх мэт барууны 120 гаруй брэндийн нvvр царай болж, сая саяар vнэлэгдэх хєрєнгє хурааж амжсан билээ. Салбартаа гэлтгvй бизнесийн талбарт амжилттай яваа тэрбээр Сингапурт vнэт эдлэлийн хэд хэдэн дэлгvvртэй.
Тvvгээр ч зогсохгvй, алдарт жvжигчин бvсгvй 2014 оны арванхоёрдугаар сард єєрийн найз, тэрбумтан Жэк Магийн "Алибаба” компанид хєрєнгє оруулж, "ALIBABA Pictures Group” хэмээх энтертайнмент группийг vvсгэн байгуулсан байна. Энэхvv групп нь эхлэлээ тийм ч сайн тавьж чадаагvй боловч "China Vision” тєсєл хэрэгжvvлснээр даруй 400 сая ам.долларын ашиг олжээ. Ингэснээр энэхvv группийн охин компани болох "Gold Ocean Media”-г Жао Вэй дангаараа эзэмших болсон байна. Улмаар"Gold Ocean Media” компанид жvжигчин бvсгvйн нєхєр Хуан хєрєнгє оруулснаас зургаан сарын дараа Хонконгийн бирж дээр ALIBABA Pictures-ийн хувьцаа vлэмж єсч, 9.6 тэрбум ам.долларын ашгийг хосуудад авч иржээ.
Єдгєє уг компанийн зах зээлийн vнэлгээ тогтмол єссєєр байгаа бєгєєд зєвхєн дєрєвдvгээр сард гэхэд л 762 сая ам.долларын ашиг олсон талаар Хятадын тєвийн хэвлэлvvдээр шуугиж байна.
Дашрамд сонирхуулахад, эх орныхоо хойд хєрш болох манай улсад хэд хэдэн удаа айлчлаад буцсан тэрбээр дэлгэцэнд дахин дvр бvтээхгvй хэмээн мэдэгджээ. Учир нь тэрбээр "Миний анхны дvрvvд л vзэсгэлэн тєгс, сайхан байсан. Магадгvй тэр хэвээрээ дурсамж болон vлдсэн нь дээр” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Өглөөний сонин