![]() |
Видео
Шинэ мэдээ
Хөлөг онгоцноос 331 хүний цогцосыг гаргаж авчээ
"Дорнын од” нэртэй Хятадын хөлөг онгоц Хөх мөрнөөр явж байхдаа осолдсон бөгөөд усан онгоц хөмөрсөн байдалтай 4 хонож байсан юм. Өнөөдөр хөлөг онгоцыг аврах албаныхан татаж гаргажээ. Одоогоор аврах ажиллагаа болон ослын шалтгааныг олохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Хөлөг онгоцноос 331 хүний цогцос олдсон бөгөөд 111 хүн олдоогүй байгаа аж. Хэрвээ хөлөг онгоц осолдсон шалтгааныг олчихвол цаашид мөн ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр арга хэмжээ авна хэмээн Хятадын засгийн газраас мэдэгджээ.
Усан онгоцны тавцан дээр байсан 456 хүний 14 нь аврагдсан бөгөөд өнгөрсөн Мягмар гаригаас хойш эдгээр хүмүүсээс өөр хүн аварч чадаагүй талаар CNN мэдээлжээ.
