| |
Видео
Шинэ мэдээ
14 мянган үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байна
Жолооны үнэмлэх өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн
хэвлэгдээгүй байгаа. Учир нь жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч
Нийслэлийн замын цагдаагийн газар "Смарт солюшн" ХХК-тай хамтран
ажиллаж, жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг байсан юм. Гэвч Тагнуулын
ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын
нууцад шилжүүлжээ. Иймээс "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллах
боломжгүй болж жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг цагдаагийн
байгууллагаас зарлажээ.
Одоогийн байдлаар хэвлэх үйл явц хэвийн ажиллагаанд орж чадаагүй байгаа аж. Замын цагдаагийн газрын лицензийн төв дээр нийт 14 мянга орчим жолооны үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байна. Тиймээс ирэх долоо хоногоос түр үнэмлэх гаргахаар төлөвлөөд байгаа аж.