| |
Видео
Шинэ мэдээ
Ирээдүйгээ бүтээж чадсан дауны синдромтой загвар өмсөгч: Madeline Stuart-тай танилц
Madeline Stuart-тай танилц
Тэр 18 настай. Австралийн Брисбэйн хотод төрсөн.
Тэр өсч яваа загвар өмсөгч.
Тэр дауны синдромтой.
Тэр нийгмийн тогтсон уламжлалыг сэтгэл зүрхээрээ өөрчлөхөөр зүтгэж яваа нэгэн.
Тэр бүжиг, усан спортоор хичээллэж 16 кг хасч чадсан.
Түүний ээж Rosanne охин Madeline-даа хэв маягаа өөрчлөх, шинээр урам зоригтой амьдрах эрч хүчийг өгсөн.
Тэрээр өөрийн Facebook хуудсандаа "Загвар өмсөгч болсноор нийгэм дауны синдромтой хүмүүсийг өөрөөр харахад тусална гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ.
Эцэст нь хэлэхэд амьдрал бол тэмцэл юм. Таны хэрхэн амьдрах зөвхөн танаас шалтгаална. Ирээдүйгээ та өөрөө л урлана. Хүн болгонд асуудал байдгийг сана.