|
Видео

Шинэ мэдээ

Б.Чойжилсүрэн "UB palace"-ийн газар дээр юу барихаа шийдээгүй байна"

Б.Чойжилсүрэн "UB palace"-ийн газар дээр юу барихаа шийдээгүй байна"

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр /2025.03.19/хэвлэлийнхэнд "байцаагдах" үеэрээ "Миний хамаарал бүхий компанийн залуус "UB palace"-ийн газрыг худалдаж авсан нь үнэн. Цаашдаа юу хийх, юу барихаа шийдээгүй байгаа" гэдэг хариулт өгөв.

Мөн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Хоёр хуулийн этгээдийн хоорондох бизнесийн харилцаанд бид оролцох боломжгүй. Одоогоор тухайн газар дээр барилга барих зөвшөөрөл хүссэн бичиг, баримт ирээгүй" гэдгийг тодотгосон юм.

Гэхдээ сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий барилгын компани нь зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлдэг тухай хэл ам өнгөрсөн хугацаанд бишгүйдээ гарсан. Тиймээс "UB palace"-ийг буулгангуутаа барилгаа барьж эхлэхийг ч үгүйсгэх газаргүй.

Хавар газар гэсэхтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Хурд стандарт" ХХК "UB palace"-ийн газрыг худалдан авсан тул удахгүй буулгаж, орон сууц барих болжээ гэдэг мэдээ цацагдсан нь батлагдаж, уг концертын танхимыг буулгаж эхэлсэн. Оршин суугчдын зүгээс дээрх газарт нягтаршил ихтэй тул орон сууц барих нь тохиромжгүй гэдэг асуудлыг ч хөндөж эхэлсэн.

Хуулиараа нягтаршил ихтэй газар ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоос өөр барилга байгууламж барихыг хориглодог" гэх заалтыг ч оршин суугчид тавих болсон. Харин сайдын хамаарал бүхий компани хуулийг мөрдөх үү, зөрчих үү гэдгийг цаг хугацаа л харуулах болох нь дээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler