|
Видео

Шинэ мэдээ

Нээлттэй,багтаамжтай Хятад улс боломжоор дүүрэн байна

Цагаан сараар маш үнэтэй байдаг интоор жимс саяхан өнгөрсөн могой жилийн цагаан сард улам бүр боломжийн болж байгааг олон хүн олж мэдсэн.

-Энэ жилийн интоор үнэхээр хямдарсан бөгөөд цагаан сард хамгийн их хэмжээгээр борлогдсон бүтээгдэхүүн болсон юм.Би жимсний захад арав гаруй жил ажилласан бөгөөд анх удаа ийм байдалтай таарч байна гэж Бээжин хотын Чаоян дүүргийн нэгэн жимсний бөөний захад ажилладаг Жан Жыгуан танилцуулсан байлаа.

Жан Жигуаны дэлгүүрт зардаг ихэнх интоор нь Өмнөд Америкийн Чили улсаас ирсэн болно.Хятадаас 20,000 км орчим зайд оршдог Чилийн интоорын 90 гаруй хувь нь Хятадад зарагддаг бөгөөд Хятад улс долоон жил дараалан Чили улсын интоорын хамгийн том экспортлогч байсаар ирсэн.

Сүүлийн жилүүдэд Хятад улс импортын бодлогоо оновчтой болгож,гаалийн бүрдүүлэлтийн тав тухтай байдлыг сайжруулан,тээврийн зардлыг бууруулснаар дэлхийн чанар сайтай бараа бүтээгдэхүүн Хятадын энгийн иргэдэд зарагдах болсон ажээ.

Өмнөд Америкийн интоор бол Хятад улсын өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг харуулсан олон бүтээгдэхүүний нэг нь юм.

Энэхүү бодлогын хүрээнд Хятадын асар том зах зээлийн төлөө өрсөлдөж буй дэлхийн бүтээгдэхүүнүүдтэй худалдааны өсөлт бий болоод зогсохгүй баасан гарагт ажлаа тараад Хятад руу аялах хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна.

Одоогийн байдлаар Хятад улс нийт 50 гаруй улс орныг визгүй зорчих хүрээнд хамруулсан ба 38 улс орон,бүс нутагт нэг талын визгүй зорчих бодлого хэрэгүүлж байна.Мөн визгүй дамжин өнгөрөх гадаадын иргэдийн оршин суух хугацааг 240 цаг хүртэл сунгасан.

2024 онд Хятадад визгүй нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 20 сая 115 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 112.3 хувь нэмэгдэжээ.Энэ жил Хятадад цагаан сарыг өнгөрүүлэхээр ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 оныхоос 150 хувиар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоосон билээ.

“China Travel”нь Хятад болон гадаад улс хоорондын хүн, ложистик, хөрөнгө, мэдээллийн урсгалыг дайчилж чадсан төдийгүй гадаадын иргэдийг Хятадын тухай ойлгож, Хятадад ээлтэй болгож байна.

Мэдээжийн хэрэг, нээлттэй Хятад улс нь зөвхөн“Хаалгаа нээгээд хүлээж байна"  гэдэг ойлголтоос давж,Хятадын соёл ба бүтээгдэхүүн хилийн чанадад гарахыг ч багтаадаг болсон юм.

Сүүлийн өдрүүдэд "Нэжа 2" киног гадаадын дэлгэцэнд гаргаснаар Хятадын дээд амжилт тогтоосон хүүхэлдэйн кино нь дэлхий дахинд танигдснаар зогсохгүй өнгөрсөн жилийн онлайн тоглоом "Хар домог:Үкүн"-ээс дутахааргүй хүмүүсийн анхаарлыг татсан байлаа.

Гадаадад экспортолж буй Хятадын кино, телевиз жүжиг, онлайн тоглоом зэрэг нь гадаадад фен буюу дэмжигчидтэй болоод зогсохгүй Хятадаас гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, шинэ эрчим хүчний машин, тэр байтугай роботууд ч гадаад зах зээлд маш их зарагдаж, Хятадыг ойлгох шинэ цонх нээгдэж байна.

Нээлттэй байх нь Хятад маягийн орчин үеийн өөрчлөлтийн хөгжлийн онцлог юм.Сүүлийн жилүүдэд "Бүс ба Зам" зэрэг олон улсын нийтийн бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны платформоос эхлээд өндөр гүйцэтгэлтэй,арилжааны үнэ төлбөргүй ашиглах боломжтой хиймэл оюун ухааны томоохон загвар хүртэл,нээлттэй Хятад улс нь "Дэлхий сайн байвал Хятад сайн байх болно.Хятад улс хөгжвөл дэлхий даяр нэн сайн хөгжих болно"гэсэн логикийг тайлбарлаж чадсан байна.

Өнгөрсөн жил ХКН-ын 20 дахь сонгуулын төв хорооны 03-р  бүгд хурлаас бид гадаад ертөнцөд нээлттэй байх үндэсний бодлогыг тууштай баримталж,нээлттэй байдлаар өөрчлөлтийг урагшлуулахыг тууштай хэрэгжүүлж, Хятадын том зах зээлийн давуу талуудад түшиглэн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн,нээлттэй байх түвшнээ дээшлүүлэн, нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог илүү өндөр түвшинд бий болгохыг санал болгосон юм.

Тун удахгүй эхлэх гэж буй 2025 оны хоёр хурал нь дэлхий дахинд Хятад улсыг ажиглаж, ойлгох бас нэгэн чухал цонх болно гэж хэлж болох юм. "Нээлттэй Хятад"-ын ирээдүйн тухай гадаадынхан ч хүсэн хүлээж байгаа нь тодорхой ажээ. 

 

Зохиогч: КАНЬ ФЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: chinanews.com.cn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler