|
Видео

Шинэ мэдээ

З.Төмөртөмөө төлөөлөгч намын жагсаалтынхныг “ЗАНАЛХИЙЛЭВ”

З.Төмөртөмөө төлөөлөгч намын жагсаалтынхныг “ЗАНАЛХИЙЛЭВ”

 

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө үе үехэн санал бодол, эсэргүүцлээ өөрийн цахим хуудаснаа шулуухан илэрхийлдэг хүн. Энэ удаад ч “Хэрэв гишүүний бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэх хууль батлуулчихсан нь түүний бухимдлыг ихээхэн төрүүлсэн бололтой.

Тиймээс тэр өөрийн цахим хуудаснаа “УИХ-аас буугаад тэтгэмж авна гэдэг бол жинхэнэ онигоо шүү нөхөд минь. Ямар тэтгэвэр тогтоолгож байгаа биш. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд бол бүр онигоо шүү. Та нарыг хэн нэгэн иргэн энэ хүнийг сонгоно гэж сонгоогүй гэдгийг санаарай” хэмээн “заналхийлсэн” байна. Арга ч үгүй. Намын нөмөр нөөлөгт багтаж дөрвөн жил УИХ-д тусгай хангамж эдэлчихээд буухаараа 12 сарын цалинтай тэнцэх олон сая төгрөг авна гэдэг утгагүй зүйл учраас хэн ч гэсэн бухимдах биз.

Тэр тусмаа өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарж, өөрийн хийсэн бүтээснийг үнэлүүлэн байж олны саналаар сонгогдсон хүнд бол бүр ч утгагүй санагдана. З.Төмөртөмөөгийн хувьд НИТХ-д хоёр удаа өрсөлдөхдөө өндөр санал авч байсан төлөөлөгч. Тухайлбал, 2020 онд 12707 хүний саналаар ялалт байгуулж байсан нь Орон нутгийн сонгуулиар улсын хэмжээнд хамгийн өндөр санал авч байсан нэр дэвшигчээр тодорч байв. Мөнхүү өнгөрөгч 2024 оны Орон нутгийн сонгуулиар 16 гаруй мянган хүний саналаар ялалт байгуулсан нь бас л томоохон ялалт байв. Энэ утгаараа З.Төмөртөмөөгийн хувьд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон нөхдийг “заналхийлэх”-ээс ч яахав. 

 

https://news.zindaa.mn/501i

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler