Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр/2025.01.13/ болов. 2025 оны эхний барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, дархан аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.
Дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын харцага Э. Даш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан заан М.Лхагвагэрэл, улсын заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар үлдэв.
Дараагийн барилдаан нэгдүгээр сарын 17-ны өдөр 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.