| |
Эпилепси бол мэдрэлийн архаг өвчин
Эпилепси өвчний талаархи зарим нэгний дутуу мэдлэг, буруу хандлага, алдаатай шийдвэрээс болоод тэдгээр хүмүүс нийгэмд чөлөөтэй сурч, хөдөлмөрлөж чадахгүй гадуурхагдаж "сүүдэрт орох” явдал цөөнгүй байдаг аж. Өнөөдөр дэлхийн 1000 хүн тутмын 4-10 хүн энэ өвчнөөр шаналж байдаг гэсэн судалгаа бий.
Эпилепси өвчин нь халдварт бус, тархинд нөлөөлдөг мэдрэлийн архаг өвчин юм. Өөрөөр хэлбэл, тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсч улмаар ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг эмгэг. Эпилепси үүсэх гол шалтгаан нь тархины эд эсийн гэмтэл байдаг. Энэ гэмтэл нь ахуйн гэмтлээс гадна төрөлтийн үеийн гэмтэл, тархины бүтцийн хэвийн бус хөгжил, бодисын солилцооны удмын гажиг, ургийн ба нярайн бүтэлт, хүчил төрөгчийн хомсдолд зонхилдог байна.