|
Видео

Шинэ мэдээ

“Дада” яаж амьд гарсан бэ?

“Дада” яаж амьд гарсан бэ?

“Этик” продакшны 3 дахь уран бүтээл болох “Хэлгүй жим” киноны гол дүр Дадаг та бүхэн хэдийнэ андахгүй болсон биз ээ.

Өрөвдөлтэй, тусч, сайхан сэтгэлтэй хэлгүй тэрбээр гэнэт харийнхны тал болж, хэлд орж нөхөрлөлөөсөө урвадаг. Үзэгчдийн хамгийн их сэтгэлийг хөдөлгөсөн Дада тэгвэл яагаад ингэх болсон учир шалтгааныг “Этик”-ийн залуус дэлгэцийн 10 дахь бүтээл болох “Дада” УСК-гоороо тайлж байна.

“Хэлгүй жим” кино гол дүрүүдийн харамсалтай үхлээр төгсдөг. Тэгвэл Дада хэрхэн амьд гарсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. Түүний түүх хэрхэн өрнөхийг, амьдрал нь үргэлжлэх үү, төгсөх үү гэдгийг “Дада” УСК-оос хүлээн авч үзээрэй. 

Дашрамд дурдахад, “Хэлгүй жим” УСК 2019 онд хийгдэж, 2020 онд дэлгэцнээ гарч тухайн жилдээ бэст селлер болсон юм.

“Этик” продакшн 2018 оны аравдугаар сарын 26-нд үүсгэн байгуулагдсан. Тэд дэлгэцийн хамгийн анхны бүтээл болох “Хүний цаана” УСК-гоо өлгийдөн авснаас хойш “Цуурхал”, “Amure”, “Хэлгүй жим”, “Үнэн хайр”, “Хуулиас гадуур”, “Мардай”, “Хар ажил”, “Наймаа”  зэрэг 9 уран бүтээлийг толилуулж, үзэгчид ч бүх кинонд нь өндөр үнэлгээ өгөөд байгаа юм.

Тэгвэл тэдний 10 дахь уран бүтээл “Дада” УСК энэ оны аравдугаар сарын 18-нд бүх кино театруудаар үзэгч та бүхний хүртээл болоход бэлэн болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-07
  • A number of obstacles remain including regulatory issues, length of clinical trials, the lack of validation and consensus on new biological markers, and the fact that recent developments in more effective imaging technology are not yet commonly used <a href=https://fastpriligy.top/>priligy dapoxetina 30mg nos eua</a>
  • fannoft

  • 2024-11-20
  • priligy 60 mg price If there is a surge, and if the follicle is large enough that it will be start to be released, then you will have the insemination done on that day
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler