| |
Видео
Шинэ мэдээ
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн энэ сарын 6-8-нд манай улсад айлчлахтай холбоотойгоор зарим замыг хэсэгчлэн хаана
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу дээрх өдрүүдэд зарим авто замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлаж зохицуулалт хийгдэнэ.
Иймд иргэд та бүхэн төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Эх сурвалж: Төрийн Тусгай Хамгаалалтын Газар