| |
Хятад улсад зорчихдоо UnionPay аппликэйшнд Голомт банкны картаа холбон Wechat, Alipay-ээр төлбөр тооцоогоо хийгээрэй
Дэлхийн 90 гаруй улс оронд хэрэглэгддэг UnionPay аппликэйшнд та Голомт банкны UnionPay брэндийн картаа холбоод олон улсад төлбөр тооцоогоо ямар ч саадгүй, түргэн шуурхай хийх боломжийг Голомт банк олгож байна. Ингэснээр Голомт банк UnionPay аппликэйшнд өөрийн нэрийн картыг холбож, гүйлгээ хийх боломжтой болсон Монголын хамгийн анхны банк боллоо.
Гадаад улсад зорчихдоо UnionPay аппликэйшнийг ашиглан төлбөрөө төлөх нь ямар давуу талтай вэ?
1. Wechat болон Alipay уншина
Хятад улсад карт уншигчаас илүү Wechat, Alipay-ээр төлбөр хүлээн авах тохиолдол их түгээмэл байдаг. Та UnionPay апп-д Голомт банкны картаа холбосон байхад л Wechat, Alipay-ээр хаана ч төлбөр тооцоогоо түргэн шуурхай хийх боломжтой. Такси, метро, нийтийн тээвэрт картаар төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг байсан бол одоо санаа зовох зүйлгүйгээр төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой болж байна.
2. Шимтгэл төлөхгүй
Та гадаадад, ялангуяа Хятад улсад аялж зорчих үедээ картаар эсвэл QR кодоор төлбөр тооцоо хийх бүрдээ гүйлгээний шимтгэлд санаа зовдог байсан уу? Тэгвэл одоо санаагаа чилээх хэрэггүй. UnionPay аппликэйшнээ ашиглаад л ямар ч шимтгэл, хураамжгүйгээр төлбөрөө төлөөрэй.
3. Гар утсаараа бүх төлбөрөө шийднэ
Та карт болон бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй. Таны гар утас байхад л бүх төлбөр тооцоогоо хормын дотор хийж гүйцэтгэн тав тухтай аялах боломжийг энэхүү аппликэйшн танд олгоно.
4. Мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хамгаална
UnionPay карт болон аппликэйшн нь нууцлалын өндөр технологи, мэдээллийн аюулгүй байдлаараа харилцагчдын итгэлийг хүлээсэн хамгийн найдвартай брэнд гэдгээрээ алдартай. Иймээс та тус аппликэйшнийг ашиглан гүйлгээ, шилжүүлэг хийх, төлбөр төлөхдөө картын мэдээллээ алдах вий гэж айх шаардлагагүй гэсэн үг.
5. Хөнгөлөлт, урамшуулалд хамрагдана
UnionPay International-ийн хөнгөлөлтийн сүлжээнд нэгдсэн бүхий л дэлгүүр, худалдааны төв, зочид буудал, ресторан зэрэг 60 сая гаруй мерчант байгууллагуудаас худалдан авалт хийх бүрдээ хөнгөлөлт урамшуулалд хамрагдаарай.
Олон улсад төлбөр тооцоо хийх төрөл бүрийн аргууд байдаг ч аль улсад зорчиж байгаагаас хамаарч төлбөрийн хэрэгслээ зөв сонгож, өөрт ашигтай, найдвартай хувилбарыг сайтар судлан ашиглахыг харилцагч танд зөвлөж байна.
Нэмж дурдахад UnionPay аппликэйшнд зөвхөн UnionPay брэндийн карт холбох шаардлагатай бөгөөд хараахан харилцагч болж амжаагүй байгаа бол ЭНД дарж, Голомт банкны UnionPay картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
UnionPay аппликэйшний тухай: Хонконг, Макао, Тайван, Япон, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Ази, Хойд Америк, Өмнөд Номхон далай, Ойрх Дорнод, Европыг хамарсан 24 бүс нутагт амжилттай нэвтэрсэн. UnionPay аппликэйшн нь хэрэглэгчдэдээ дэлхийн хаанаас ч QR ашиглан төлбөр төлөх, гадаад гуйвуулга хийх, онлайнаар болон биетээр худалдан авалт хийх, улс орон бүрээс санал болгож буй онцгой хөнгөлөлт урамшууллуудад хамрагдах зэрэг санхүүгийн бүхий л харилцаагаа дижиталаар зохицуулах боломжийг олгосоор байна.