|
Видео

Шинэ мэдээ

Хүнсний дэлгүүрийн хөргөгч шатаж 328 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ

 

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутагт өчигдөр хүнсний дэлгүүрт гал гарч, 328 хүнийг утаажилтын бүсээс гаргасан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр гал түймрийн дуудлага өдрийн 15:29 цагт бүртгэгджээ. Энэ дагуу дүүргийн онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн О-ийн хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг унтраажээ. Харин галын шалтгаан нөхцлийг одоогоор урьдчилсан байдлаар мэдээлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас хариу тайлбар өгөв. Учир нь үзлэг шалгалт одоогоор хийгдэж байгаа тул дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарах нь.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler