|
Видео

Шинэ мэдээ

Төрөх эмнэлэгт солигдсоноо 70 жилийн дараа мэджээ

Төрөх эмнэлэгт солигдсоноо 70 жилийн дараа мэджээ

 

Өөрийн үндэс угсаагаа мэдэж болох ДНХ-гийн шинжилгээ хийдэг багц бэлгэнд авсан хоёр канад иргэний амьдрал эрс өөрчлөгдөв. Тэд төрсөн даруйдаа солигдсон байснаа 70 жилийн дараа мэдэж Канадын төрсөн мужийн албанаас тус хоёр эрэгтэйгээс уучлалт хүссэн байна. Бритиш Колумбын Сечелт хотын эрэг орчим амьдардаг Ричард Боувайс амьдралынхаа туршид өөрийгөө Канадын уугуул хүн гэж итгэж өссөн. Гэвч түүний өгсөн шинжилгээ нь Украин, Ашкенази Еврей, Польш угсаатай болохыг харуулсан байна.

Ойролцоогоор 2400 км-ийн зайд Украины гэр бүлд өссөн Манитоба мужийн Виннипег хотын Эдди Амброузын эгч мөн ДНХ-гийн шинжилгээ өгч, дүү Эддитэй ямар ч хамааралгүй болохыг олж мэдэв. Харин Ричард Боувайс түүний төрсөн дүү гэсэн дүн гарчээ.

Ричард Боувайс, Эдди Амброуз хоёр  1955 онд Манитобагийн Арборг хэмээх жижиг хотод нэг эмнэлэгт, нэг өдөр төрсөн боловч төрсний дараа солигдсон байна.

Манитобагийн хууль тогтоох ассемблэйн Сайд Кинью “Би олон үеийн туршид хоёр хүүхэд, хоёр эцэг эх, хоёр гэр бүлийг хохироосон үйлдлийнхээ төлөө удаан хүлээсэн уучлалтаа хүсч байна. Бид энэ хоёр гэр бүлд хэр их сэтгэл санааны хохирол учруулсанаа ойлгож байна. Мөн та бүхэн биднийг уучлана гэж найдаж байна” гэв. Ричард Боувайс нь өөрийгөө Метис буюу Канадын уугуул, европ гаралтай холимог угсаатны уугуул иргэн гэж бүх насаараа бодож явжээ.

Аав нь түүнийг гурван настай байхад нь нас барж, ээж нь алдаж онож байхад дүү нарынхаа төлөө хариуцлага хүлээж байв. Тэрбээр нутгийн уугуул хүүхдүүдэд зориулсан өдрийн сургуульд сурдаг байж. Дараа нь 60-аад оны “Scoop”-д хүчээр явсан байна. “Scoop” нь Канадын уугуул хүүхдүүдийг асран хүмүүжүүлэх, эсвэл өөр үндэс угсаатныд үрчлүүлэх бодлого юм. Гэвч үнэн хэрэгтээ Ричард Боувайс Украин үндэстэн байжээ.

Боувайс олон жилийн турш Бритиш Колумбийн эргийн ойролцоо уугуул загас агнуурын цорын ганц завь ажиллуулж байгаадаа бахархаж байсан юм. Харин Амброуз Манитобагийн хөдөөгийн фермд  Украинаас гаралтай гэр бүлд өссөн байна. Тэрбээр унтахынхаа өмнө украин ардын дууг сонсдог байжээ. Амброуз амьдралынхаа туршид уугуул удам угсаа гарлаа хэзээ ч мэдээгүй байжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler