|
Видео

Шинэ мэдээ

Гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттойгоор биржээр дамжуулан Улаанбаатарчуудын хэрэгцээг хангана

Гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттойгоор биржээр дамжуулан Улаанбаатарчуудын хэрэгцээг хангана

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттойгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж мах бэлтгэлийн компаниуд худалдан авч, Улаанбаатарчуудын хэрэгцээг хангах чиглэлийг энэ оны нэгдүгээр сард өгч байсан.

Үүний дагуу мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны зүгээс уулзалт зохион байгуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар

  • Улаанбаатар хотын нөөцөд 6,000 орчим тонн мах байна.
  • Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2,000 орчим тонн үхэр, хонины мах байгаа.

Ялангуяа тав, зургаадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана.

Цас, зудын нөхцөлөөс үүдэн мал тарга тэвээрэг алдсан. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэрийг гаргаж байгаа” хэмээв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler