|
Видео

Шинэ мэдээ

УБЦТС: Хэрэглээний ачаалал өсөж байгаа тул 17:00-22:00 цагт эрчим хүчээ хэмнэнэ үү

УБЦТС: Хэрэглээний ачаалал өсөж байгаа тул 17:00-22:00 цагт эрчим хүчээ хэмнэнэ үү

 

Улаанбаатар хотод өнөөдрөөс хүйтний эрч чангарч цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсөж байна. 

Иймд хэрэглэгч та бүхэн 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчээ хэмнэн, онц шаардлагагүй үед цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгаж, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас уриаллаа. 

Жишээлбэл ус буцалгагч, телевизор, утасны цэнэглэгч, кофе чанагч, угаалгын машин, гэрэлтэй олон залгуур, WiFi төхөөрөмж зэргийг хэрэглээгүй үедээ салгаж хэвших нь зүйтэйг өмнө нь Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос зөвлөж байв. Учир нь тэжээлд залгаатай байхдаа эдгээр нь эрчим хүчийг ашигласаар байдаг буюу тэр хэмжээгээр үргүй зардлыг үүсгэдэг байна.

Мөн эрчим хүчний хэмнэлтийн /А+, А++,А+++/ тэмдэглэгээтэй цахилгаан барааг сонгосноор эрчим хүчээ хэмнэж, сарын цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler